Хиймэл оюун ухаан 2+2

Олон улсын хөтөлбөр

Хиймэл оюун ухаан 2+2

Хиймэл оюун ухаан (AI) хичээлийн хөтөлбөр нь оюутнуудад хиймэл оюун ухааны үндсэн ойлголтууд, алгоритмууд, тэдгээрийг бодит амьдралд хэрэгжүүлэх арга зүйг заахад чиглэгдсэн мэргэжлийн сургалтын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад онолын суурь мэдлэг болон практик ур чадвар эзэмшүүлж, хиймэл оюун ухааны төслүүд дээр ажиллах чадварыг олгох зорилготой.

2025 оны намрын элсэлт

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2025.07.01

Элсэх

Хугацаа

4жил

Судлах кредит

126 кредит

Суралцах хэлбэр

Танхим, цахим хосолсон

ЭЕШ Шалгуур

Математик +490 оноо, Англи хэл +490 оноо

Хиймэл оюун ухаан 2+2

Мэргэжлийн тухай

Хиймэл оюун ухааны үндсэн ойлголтыг заах: AI-ийн суурь зарчим, хөгжлийн түүх, хэрэглээний салбаруудыг ойлгуулах.

Алгоритм, аргачлал эзэмшүүлэх: Машин сургалт, хиймэл мэдрэлийн сүлжээ, байгалийн хэл боловсруулах (NLP) болон AI Visual алгоритмуудыг суралцах.

Практик ур чадвар олгох: AI хөгжүүлэлтэд Python, TensorFlow, PyTorch зэрэг технологи ашиглах. Өгөгдлийн шинжилгээ хийх, алгоритмыг хэрэгжүүлэх.

Судалгааны төсөл боловсруулах: Хиймэл оюун ухаан ашиглан бодит асуудал шийдвэрлэх төсөл хэрэгжүүлэх.

Ёс зүй ба эрсдэлийн мэдлэг олгох: AI-ийн ёс зүй, нийгэмд үзүүлэх нөлөө, эрсдэлийн удирдлагын талаар ойлголт өгөх.

Programmer working on code

Хиймэл оюун ухаан 2+2

Олж авах мэдлэг

Хиймэл оюун ухаан (AI) нь орчин үеийн технологийн салбарын тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд уг хөтөлбөрөөр суралцагчдад AI-ийн үндсэн ойлголт, алгоритм, програмчлалын аргачлал, хэрэглээ, судалгааны арга зүй зэрэг өргөн хүрээний мэдлэгийг олгоно.

Техникийн ур чадвар

Техникийн ур чадвар

  • AI алгоритмуудыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвар: Машин сургалт, хиймэл мэдрэлийн сүлжээ, гүнзгий сургалтын алгоритмуудыг ашиглах.
  • Програмчлалын хэлний мэдлэг: Python, R, Java зэрэг хэлүүд дээр ажиллах.
  • AI хөгжүүлэлтийн хэрэгсэл ашиглах чадвар, TensorFlow, PyTorch, Keras зэрэг хөгжүүлэлтийн орчныг ашиглах.
  • Өгөгдөлтэй ажиллах чадвар: Өгөгдөл цуглуулах, цэвэрлэх, боловсруулж, шинжилгээ хийх.
Аналитик ур чадвар

Аналитик ур чадвар

  • Өгөгдлийн шинжилгээ хийх: Статистикийн арга хэрэгслээр өгөгдөлд дүн шинжилгээ хийх.
  • Шийдвэр гаргах: AI-ийн тусламжтайгаар бодит асуудлуудыг шийдвэрлэх оновчтой шийдэл боловсруулах.
  • Хэмжилт, гүйцэтгэл шалгах чадвар: AI загваруудын гүйцэтгэлийг үнэлэх, сайжруулах.
Чиглэл тус бүрийн ур чадвар

Чиглэл тус бүрийн ур чадвар

  • Байгалийн хэл боловсруулах (NLP): Текст анализ, ярианы танилт, хэлийг ойлгох, үүсгэх.
  • Компьютерийн хараа: Зураг, видео боловсруулах, таних, объект илрүүлэх чадвар.
  • Автоматжуулалт: Үйл явцыг автоматжуулах загвар боловсруулах.
Бизнес ба хэрэглээний чадвар

Бизнес ба хэрэглээний чадвар

  • AI-г практикт ашиглах: Бизнесийн асуудлуудыг AI-ийн тусламжтайгаар шийдэх.
  • Салбарын хэрэгцээг ойлгох: Эрүүл мэнд, боловсрол, үйлдвэрлэл, санхүү гэх мэт салбаруудад AI-г ашиглах чадвар.
  • Эрсдэлийн удирдлага: AI хэрэглэхтэй холбоотой эрсдэл, ёс зүй, аюулгүй байдлыг удирдах.
Технологийн хөгжлийн мэдлэг

Технологийн хөгжлийн мэдлэг

  • Орчин үеийн чиг хандлага: AI-ийн сүүлийн үеийн дэвшилт, шинэ технологийг судлах, суралцах.
  • Үргэлж суралцах чадвар: Технологийн өөрчлөлтөд дасан зохицох.
Benefits
Program Jobs

Ирээдүйн ажлын байр

Хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд дараах чиглэлээр ажиллах боломжтой

Машин сургалтын инженер

AI судлаач

Өгөгдлийн шинжээч, Big Data аналист

AI Visual инженер

NLP мэргэжилтэн

AI төслийн менежер

Багш хамт олон

Манай

Мэргэжлийн баг хамт олон.

Цэцэнцэнгэл

Цэцэнцэнгэл

Хөтөлбөрийн зохицуулагч

AD Smart Network хөгжүүлэлтийн албаны дарга, компьютерийн шинжлэх ухааны докторант

Энх-амгалан

Энх-амгалан

Багш

IO Technology LLC гүйцэтгэх захирал, Программ хангамжийн инженер

Удвал

Удвал

Багш

Мобайл хөгжүүлэлтийн зөвлах багш, Программ хангамжийн инженер

Наранбаатар

Наранбаатар

Багш

Frontend хөгжүүлэлтийн зөвлах багш, Программ хангамжийн инженер

Join UFE TECH Today!

Discover your potential with our innovative programs in Software Engineering and UI/UX Design.