
Бакалаврын хөтөлбөр
Програм хангамж
Програм хангамжийн мэргэжил нь технологийн хөгжлийг хөтлөгч, шинэчлэлийг бүтээгч гол салбарын нэг юм. Энэхүү хөтөлбөрт суралцсанаар та програмчлалын үндэс, системийн дизайн, алгоритм, програм хангамж хөгжүүлэлтийн чадамжаа дээшлүүлээд зогсохгүй, дэлхийн технологийн хувьсалд бодит хувь нэмэр оруулж, шинэ бүтээл, инновацийн шийдэл боловсруулах боломжтой болно.
Хугацаа
3.5жилСудлах кредит
126 кредитСуралцах хэлбэр
Танхим, цахим хосолсон
ЭЕШ Шалгуур
Програм хангамж
Мэргэжлийн тухай
Бодит асуудлыг техник технологийн аргаар шийдвэрлэх сэтгэлгээг хөгжүүлж, программ хангамжийн бүтээлч шийдэл боловсруулах чадварыг төлөвшүүлнэ.
Алгоритм, өгөгдлийн бүтэц, объект хандалтат програмчлал зэрэг суурь мэдлэг дээр үндэслэн фреймворк, архитектур, DevOps орчинд ажиллах ур чадварыг хөгжүүлнэ.
Ажлын орчинд тулгардаг бодит асуудлыг шийдвэрлэх багийн төсөл дээр ажиллаж, Git зэрэг хамтын хөгжүүлэлтийн арга барилд суралцана.
Системийн асуудлыг техник болон логик сэтгэлгээгээр задлан шинжлэх, инновацлаг шийдэл санал болгох чадамжийг дэмжинэ.
Код бичих соёл, аюулгүй байдал, тест болон чанарын баталгаажуулалтын стандартуудыг судалж, мэргэжлийн ёс зүйг ойлгоно.

Програм хангамж
Олж авах мэдлэг
Програм хангамжийн мэргэжил нь олон талт ур чадвар, бүтээлч сэтгэлээ, инновацийг хөгжүүлдгээрээ маш онцлог юм. Энэ мэргэжлийн зорилго нь технологийн тусламжтайгаар хүний амьдралыг хялбарчлах, бизнесийн болон нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд оршино.
Технологийн инноваци хөгжүүлэх
- Програмчлалын хэл судлах
- Програм хангамжийн хөгжүүлэлт, менежмент
- Хэрэглэгчийн интерфэйс ба хэрэглэгчийн туршлагын дизайн (UI/UX)
- Програм хангамжийн тест ба чанарын баталгаа
Бизнесийн үйл ажиллагааг хялбаршуулах
- Бизнесийн процессыг автоматжуулах, үр ашгийг нэмэгдүүлэх.
- Өртөг бууруулах, цаг хугацаа хэмнэхэд чиглэсэн програм хангамж бүтээх.
- Байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах шийдлүүдийг санал болгох.
Асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх
- Олон төрлийн асуудлыг технологийн аргаар шийдвэрлэх боломжуудыг нээх.
- Алгоритм болон өгөгдлийн дүн шинжилгээг ашиглан асуудлыг тодорхойлох, шийдэл боловсруулах.
- Илүү их үр ашигтай мөн найдвартай байдлыг бий болгох.
Үргэлж сурч хөгжих
- Технологийн шинэчлэлтүүдийг ойлгож, шинэ мэдлэг, ур чадварыг эзэмших.
- Програм хангамж хөгжүүлэх шилдэг арга зүйг судлах.
- Олон улсын стандарт, арга барилд суралцах.


Ирээдүйн ажлын байр
Програм хангамжийн мэргэжилтнүүд олон салбарт ажиллах боломжтой бѳгѳѳд олон чиглэлийн үүрэг бүхий ажлын байрууд байдаг.
Програм хангамж хөгжүүлэгч
Мобайл апп хөгжүүлэгч
Вэб хөгжүүлэгч
Өгөгдлийн шинжээч
Хиймэл оюун ухааны инженер
Тоглоом хөгжүүлэгч
Програм хангамжийн тестер
Системийн архитектор
Кибер аюулгүй байдлын шинжээч
Багш хамт олон
Манай
Мэргэжлийн баг хамт олон

Энх-амгалан
Хөтөлбөрийн зохицуулагч
IO Technology LLC гүйцэтгэх захирал, Программ хангамжийн инженер

Нямбаяр
Багш
Backend хөгжүүлэлтийн зөвлөх багш, программ хангамжийн инженер

Оргил
Багш
IO Insitute гүйцэтгэх захирал, Программ хангамжийн инженер, Магистр

Уугандорж
Багш
Frontend хөгжүүлэлтийн зөвлөх багш, программ хангамжийн инженер