Сэтгэл судлал

Бакалаврын хөтөлбөр

Сэтгэл судлал

Сэтгэл судлал мэргэжлийн хөтөлбөр нь хүний зан төлөв, сэтгэцийн үйл ажиллагаа, нийгэмд үзүүлэх нөлөөг судалж, шинжлэх ухааны онол, практикт суурилсан мэдлэг олгох замаар нийтэд чиглэсэн, хувь хүний хэрэгцээг хангах чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

2025 оны намрын элсэлт

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2025.07.01

Элсэх

Хугацаа

3.5жил

Судлах кредит

126 кредит

Суралцах хэлбэр

Танхим, цахим хосолсон

ЭЕШ Шалгуур

Математик +490 оноо, Англи хэл +490 оноо

Сэтгэл судлал

Мэргэжлийн тухай

Хүний зан төлөвийг ойлгох: Хүний сэтгэцийн үйл ажиллагаа, зан төлөвийн үндсэн зарчмуудыг судалж, ойлголт өгөх. Бүх насныхны сэтгэцийн хөгжил, өөрчлөлтийг танин мэдэх.

Сэтгэл зүйн судалгааны арга зүйд суралцах: Судалгааны аргуудыг эзэмшүүлж, өгөгдөлд дүн шинжилгээ хийж сурах чадвар олгох. Эксперимент болон практик судалгааг оновчтой гүйцэтгэх ур чадвар эзэмшүүлэх.

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих: Сэтгэцийн эмгэгийг оношлох, эмчилгээнд туслах ур чадвар хөгжүүлэх. Хувь хүн, бүлэг, байгууллагад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх.

Нийгмийн асуудалд шийдэл олох: Нийгэм, соёлын харилцааны хүрээнд зан төлөвийн судалгаа хийх. Нийгмийн бүлгүүдийн харилцаа, зөрчилдөөн, хямралын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх.

Практик мэдлэг олгох: Сэтгэл судлалын онолыг бодит амьдралд хэрэгжүүлэх арга барилд суралцуулах. Хувийн болон мэргэжлийн карьер хөгжүүлэх сэтгэл зүйн зөвлөгөөний ур чадвар олгох.

Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх: Орчин үеийн сэтгэл судлалын шинэ арга, технологийг ашиглах чадвар хөгжүүлэх. Олон улсын түвшний судалгаа, төслүүд дээр ажиллах чадвартай болох.

Programmer working on code

Сэтгэл судлал

Олж авах мэдлэг

Сэтгэл судлал хөтөлбөрийг төгссөнөөр дараах онолын болон практик мэдлэг эзэмших болно

Сэтгэл судлалын онолын мэдлэг

Сэтгэл судлалын онолын мэдлэг

  • Хүний зан төлөв, сэтгэцийн үйл ажиллагааг шинжлэх онолуудыг эзэмших.
  • Хүний сэтгэцийн хөгжил, танин мэдэхүйн үйл явцыг ойлгох.
Судалгааны ур чадвар

Судалгааны ур чадвар

  • Сэтгэл зүйн судалгааны арга, техникийн онцлогийг ашиглах.
  • Судалгааны өгөгдөл цуглуулах, шинжлэх, тайлагнах чадвар.
  • Туршилт болон асуулга зохион байгуулах ур чадвар.
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чадвар

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чадвар

  • Хувь хүн, бүлэг, байгууллагад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх.
  • Хямрал, стресс, сэтгэл гутрал зэрэг асуудалд дэмжлэг үзүүлэх.
  • Хэрэглээний сэтгэл зүйн аргуудыг ашиглах (CBT, NLP гэх мэт).
Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих ур чадвар

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих ур чадвар

  • Сэтгэцийн эмгэгийг оношлох, үнэлэх.
  • Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.
Ажлын байрны сэтгэл зүй

Ажлын байрны сэтгэл зүй

  • Байгууллагын орчинд хүний зан төлөвийг судлах, сайжруулах.
  • Ажилтнуудын бүтээмж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх.
Өөрийгөө хөгжүүлэх, дасан зохицох чадвар

Өөрийгөө хөгжүүлэх, дасан зохицох чадвар

  • Сэтгэл зүйн салбарын шинэ мэдлэг, техникүүдийг өөртөө нэвтрүүлэх.
  • Олон улсын сэтгэл зүйн хандлагыг судлах, хэрэгжүүлэх.
Benefits
Program Jobs

Ирээдүйн ажлын байр

Сэтгэл судлалын мэргэжилтнүүд дараах чиглэлээр ажиллах боломжтой

Сэтгэл зүйн зөвлөх

Сэтгэцийн эрүүл мэндийн ажилтан

Байгууллагын сэтгэл зүйч

Хямралын зөвлөх

Нийгмийн сэтгэл зүйч

Сэтгэл зүйн үйлчилгээний менежер

Судлаач (Researcher)

Боловсролын сэтгэл зүйч

Багш хамт олон

Манай

Мэргэжлийн баг хамт олон.

Б.Батжаргал

Б.Батжаргал

Хөтөлбөрийн зохицуулагч

Blindcare үүсгэн байгуулагч, энтрепренер

Б.Ууганцэцэг

Б.Ууганцэцэг

Багш

Blindcare хамтран үүсгэн байгуулагч, Сэтгэл Судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, Сэтгэл судлалын магистр

Ш.Хонгорзул

Ш.Хонгорзул

Багш

Сэтгэл судлаач, СЭЗИС - Инженер технологийн их сургуулийн сэтгэлзүйн тэнхимийн багш

Дэнсмаа

Дэнсмаа

Багш

UFE - Инженер Технологийн Их Сургуулийн сургалтын албаны дарга

Join UFE TECH Today!

Discover your potential with our innovative programs in Software Engineering and UI/UX Design.