
Бакалаврын хөтөлбөр
Онлайн худалдаа
Онлайн худалдааны мэргэжил нь цахим орчинд бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн технологийн шийдэл боловсруулахад чиглэсэн орчин үеийн салбар юм. Энэхүү хөтөлбөрт суралцсанаар та дижитал маркетинг, цахим платформын хэрэглээ, онлайн бизнесийн стратегийн суурь мэдлэг эзэмшиж, цахим худалдааны орчинд амжилттай ажиллах чадвартай мэргэжилтэн болох боломжтой.
Хугацаа
3.5жилСудлах кредит
126 кредитСуралцах хэлбэр
Танхим, цахим хосолсон
ЭЕШ Шалгуур
Онлайн худалдаа
Мэргэжлийн тухай
Цахим худалдааны суурь мэдлэг эзэмшүүлэх.
Цахим бизнесийн үндсэн ойлголт, ач холбогдол, цахим худалдааны зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа технологийн шийдэл боловсруулах.
Вэбсайт, цахим дэлгүүр хөгжүүлэх. Онлайн төлбөрийн систем, платформ ашиглах, маркетингийн ур чадвар олгох.
Дижитал маркетингийн стратеги боловсруулах, сошиал медиа маркетинг, SEO, PPC, CRM болон зар сурталчилгаа хийх зэрэг чадварууд эзэмших.
Онлайн борлуулалтын сувгуудыг удирдах. Хэрэглэгчтэй харилцах, итгэлцлийг нэмэгдүүлэх ур чадварт суралцах.
Бизнесийн удирдлага, эрсдэлийн дүн шинжилгээ хийх, онлайн худалдааны санхүүгийн менежментийн мэдлэгтэй болох.

Онлайн худалдаа
Олж авах мэдлэг
Онлайн худалдааны (E-commerce) хөтөлбөр нь оюутнуудад дижитал бизнесийг удирдах, цахим дэлгүүр хөгжүүлэх, онлайн борлуулалт хийх, маркетингийн стратеги боловсруулах зэрэг өргөн хүрээний мэдлэг олгоно.
Технологийн мэдлэг
- Нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал гэх мэт мэдээллийн хамгаалалтын үндсэн зарчмуудыг ойлгуулах.
Дижитал маркетингийн ур чадвар
- Маркетингийн хэрэгсэл, платформ ашиглах.
Судалгаа, шинжилгээ
- Зах зээлийн эрэлт хэрэгцээний дүн шинжилгээ хийх.
Хэрэглэгчийн үйлчилгээ
- Итгэлцлийг нэмэгдүүлэх, урт хугацааны харилцаа бий болгох.
Бизнесийн менежмент
- Борлуулалтын сувгуудыг оновчтой удирдах.


Ирээдүйн ажлын байр
Онлайн худалдааны мэргэжилтнүүд дараах чиглэлээр ажиллах боломжтой
Цахим дэлгүүрийн менежер
Дижитал маркетингийн шинжээч
Хэрэглэгчийн харилцааны мэргэжилтэн
Бизнес хөгжүүлэлтийн менежер
Ложистикийн технологийн мэргэжилтэн
Багш хамт олон
Манай
Мэргэжлийн баг хамт олон

Хаш-Эрдэнэ
Хөтөлбөрийн зохицуулагч
Chipmo хамтран үүсгэн байгуулагч, төслийн менежер

Батжаргал
Багш
Blindcare үүсгэн байгуулагч, энтрепренер

Энхтүвшин
Багш
Bizpro үүсгэн байгуулагч, Backend хөгжүүлэлтийн зөвлөх багш, программ хангамжийн инженер

Ариунсанаа
Багш
Backend хөгжүүлэлтийн зөвлөх багш, программ хангамжийн инженер