
Бакалаврын хөтөлбөр
Мэдээллийн аюулгүй байдал
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжил нь байгууллагын мэдээлэл, өгөгдөл, сүлжээ, системийн аюулгүй байдлыг хамгаалах, кибер аюул, халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын стратеги боловсруулах чиглэлээр ажилладаг салбар юм. Энэ мэргэжил нь өнөөгийн дижитал орчинд өндөр эрэлттэй бөгөөд технологийн хөгжлийн нэгэн гол тулгуур хүч юм.
Хугацаа
3.5жилСудлах кредит
126 кредитСуралцах хэлбэр
Танхим, цахим хосолсон
ЭЕШ Шалгуур
Мэдээллийн аюулгүй байдал
Мэргэжлийн тухай
Байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хангах.
Кибер халдлага, мэдээлэл алдагдах, системийн гэмтэл зэрэг аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх.
Аюулгүй байдлын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх.
Мэдээллийн аюулгүй байдлын технологийг ашиглан дижитал орчинд найдвартай ажиллах нөхцлийг бий болгох.

Мэдээллийн аюулгүй байдал
Олж авах мэдлэг
Мэдээллийн аюулгүй байдлын хѳтѳлбѳр нь оюутнуудад мэдээллийг хамгаалах, кибер халдлагыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын бодлого боловсруулах зэрэг олон талт онцгой ур чадваруудыг эзэмшүүлнэ.
Аюулгүй байдлын суурь мэдлэг эзэмшүүлэх
- Нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал гэх мэт мэдээллийн хамгаалалтын үндсэн зарчмуудыг ойлгуулах.
Техникийн ур чадвар олгох
- Мэдээллийн системийн сүлжээ, өгөгдөл хамгаалах технологийн аргуудыг сурах.
- Халдлага илрүүлэх болон урьдчилан сэргийлэх системүүдийг ашиглах.
Эрсдэлийн удирдлага
- Мэдээллийн системийн аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх, удирдах чадвар эзэмшүүлэх.
- Хариу арга хэмжээ боловсруулах, сэргээн засах төлөвлөгөө гаргах.
Шинэ технологи, чиг хандлагыг ойлгох
- Кибер аюулгүй байдлын шинэчлэлт, технологийн дэвшлийг судлах.
- Хиймэл оюун ухаан, машин сургалт, үүлэн тооцоололд тулгуурласан аюулгүй байдлын шийдлүүдийг хэрэгжүүлэх.


Ирээдүйн ажлын байр
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд дараах чиглэлээр ажиллах боломжтой
Кибер аюулгүй байдлын инженер
Эрсдэлийн шинжээч
Сүлжээний аюулгүй байдлын мэргэжилтэн.
Аюулгүй байдлын аудитор.
Технологийн зөвлөх болон судлаач.
Багш хамт олон
Манай
Мэргэжлийн баг хамт олон

С.Оргил
Хөтөлбөрийн зохицуулагч
IO Technology системийн ахлах администратор, Магистр

Нямбаяр
Багш
Backend хөгжүүлэлтийн зөвлөх багш, программ хангамжийн инженер

Түмэнхүслэн
Багш
Backend хөгжүүлэлтийн зөвлөх багш, программ хангамжийн инженер

Э.Оргил
Багш
UFE - Инженер Технологийн Их Сургуулийн зөвлөх багш, Программ хангамжийн инженер, Магистр