Мэдээ

СЭЗИС-ийн Бүрэлдэхүүн Сургуулиудын спорт тэмцээнд оюутнууд маань амжилтай оролцлоо. Оюутнууддаа баяр хүргэе.

СЭЗИС-ийн ИТС-ийн Цахилгааны инженерийн 4 курсийн оюутнууд 2 дахь жилдээ Өвөр Монголын Бугат хотын Ажил мэргэжлийн сургуульд дадлага ажлаа амжилттай хамгаалаад ирлээ. Хамтын ажиллагааны хүрээнд чадварлаг мэргэжилтэн бэлтгэж цаашдын хамтын үйл ажиллагаа улам илүү өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

🏛️Тайваны Nanhua /NHU/ их сургуулийн President Kao, Chinhsung Dean Lin Chun-Chun Representative Chen JunYing нар СЭЗИС-ийн 100 жилийн ойг тохиолдуулан ИТС-р зочлон ирж Visual art-н оюутнуудтай уулзалт хийлээ. Хамтын ажиллагааны хүрээнд ирэх хавар биднийг урьсан бөгөөд хамтарсан хөтөлбөрийн оюутнуудаа хүлээн авч чадварлаг мэргэжилтэн бэлтгэх болсондоо таатай байгаагаа илэрхийлж манай сургуулийн хамт олонд амжилт хүслээ.
