
Олон улсын хөтөлбөр
Програм хангамж 2+2
Програм хангамж 2+2 хөтөлбөр нь орчин үеийн програм хангамжийн инженерчлэл, програмчлалын арга зүй, систем хөгжүүлэлт болон олон платформд зориулсан програм бүтээх чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн олон улсын хамтарсан сургалтын хөтөлбөр юм.
Хугацаа
4жилСудлах кредит
126 кредитСуралцах хэлбэр
Танхим, цахим хосолсон
Програм хангамж 2+2
Мэргэжлийн тухай
Програмчлалын суурь мэдлэг олгох, Програмчлалын үндсэн ойлголт, алгоритм, өгөгдлийн бүтэц болон програм хөгжүүлэлтийн логикийг эзэмшүүлнэ.
Олон төрлийн програм хөгжүүлэх чадвар, Вэб, мобайл болон backend систем хөгжүүлэх орчин үеийн технологи, програмчлалын хэлүүдийг ашиглан програм бүтээх ур чадварыг олгоно.
Програм хангамжийн инженерчлэл Системийн архитектур, програм хөгжүүлэлтийн арга зүй, багийн хамтын ажиллагаа, төслийн менежментийн зарчмуудыг суралцана.
Практик туршлага олгох, Оюутнууд бодит төслүүд дээр ажиллаж, программ хөгжүүлэх практик туршлага хуримтлуулна
Код бичих соёл, аюулгүй байдал, тест болон чанарын баталгаажуулалтын стандартуудыг судалж, мэргэжлийн ёс зүйг ойлгоно.

Програм хангамж 2+2
Олж авах мэдлэг
Програм хангамжийн салбар нь дэлхийн технологийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчний нэг юм. Энэхүү хөтөлбөрөөр оюутнууд програмчлалын хэл, алгоритм, систем хөгжүүлэлт, мобайл болон вэб технологи, хиймэл оюун ухаан зэрэг өргөн хүрээний мэдлэгийг эзэмшинэ.
Техникийн ур чадвар
- Програмчлалын ур чадвар
- Вэб болон систем хөгжүүлэлт
- Мобайл апп хөгжүүлэлт
Аналитик ур чадвар
- Асуудал шийдвэрлэх чадвар
- Системийн анализ.
Чиглэл тус бүрийн ур чадвар
- Backend хөгжүүлэлт
- Мобайл хөгжүүлэлт
- IoT болон ухаалаг төхөөрөмж
- Хиймэл оюун ухаан
Бизнес ба хэрэглээний чадвар
- Төслийн менежмент
- Инноваци ба бизнес
- Аюулгүй байдал
Технологийн хөгжлийн мэдлэг
- Орчин үеийн технологийн чиг хандлага
- Үргэлж суралцах чадвар


Ирээдүйн ажлын байр
Програм хангамжийн мэргэжилтнүүд олон салбарт ажиллах боломжтой бөгөөд олон чиглэлийн үүрэг бүхий ажлын байрууд байдаг.
Програм хангамж хөгжүүлэгч
Мобайл апп хөгжүүлэгч
Вэб хөгжүүлэгч
Өгөгдлийн шинжээч
Хиймэл оюун ухааны инженер
Тоглоом хөгжүүлэгч
Програм хангамжийн тестер
Системийн архитектор
Кибер аюулгүй байдлын шинжээч
Багш хамт олон
Манай
Мэргэжлийн баг хамт олон

Энх-амгалан
Хөтөлбөрийн зохицуулагч
IO Technology LLC гүйцэтгэх захирал, Программ хангамжийн инженер

Нямбаяр
Багш
Backend хөгжүүлэлтийн зөвлөх багш, программ хангамжийн инженер

Оргил
Багш
IO Insitute гүйцэтгэх захирал, Программ хангамжийн инженер, Магистр

Уугандорж
Багш
Frontend хөгжүүлэлтийн зөвлөх багш, программ хангамжийн инженер